2012/02/25

Урд зүгт үйлдвэрлэсэн хямд Андройд таблетны тухай

Нөхрийн захиалгаар урд зүгийн үйлдвэрлэгчийн Ainol Novo7 Aurora загварын 7 инчийн Андройд (гол нь Андройд Ice Cream Sandwitch бүхий) таблет саяхан захиалж авсан юм. Эзэнд нь өгөхөөс өмнө жаахан туршиж үзэхээр шийдлээ, эзэн нь ч тэг л гэж байна. Энд эхний ээлжинд зөвхөн хэрэглэгчийн үүднээс бичихийг зорилоо.




Таблетыг гаднаас нь харахад хөнгөхөн авсаархан, үзэмжийн хувьд бас боломжийн санагдав. Үзүүлэлтийн хувьд үнэтэйгээ (Ainol Novo 7 Aurora Android 4.0 Tablet PC IPS HD Screen 7 Inch 8GB 1GB RAM Camera HDMI White дээр 168$ гэж буй, Kindle Fire 200$, анхдагч Nook tablet 250$, сүүлд харин 199$ гэж гарсан) харьцуулахад бас ч үгүй боломжийн юм. Гэхдээ хаалтанд дурдсан нөхдүүдийн процессор хос цөмтэй гэдгийг санаарай:



Model Ainol Novo 7 Aurora
CPU All Winner A10, 1.2GHz; GPU: Mali 400
Operation System Android 4.0 (ICS)
RAM 1GB,DDR3
Nand Flash 8GB
Shell Material Plastic
Screen Size 7 Inch IPS, made by HITACHI
Type Capacitive Screen
Resolution 1024 x 600
Visible Angle 180°
GPS No
Extend Card Support TF card up to 16GB
Camera Yes, front 2.0 megapixels
Gravity Sensor Yes
Multi-Touch Yes, 5 points touch
Bluetooth No
Video 1080P, AVI/MOV/MP4/RMVB/FLV/MKV
Music MP3/WMA/WAV/APE/AAC/FLAC/OGG
WIFI 802.11 b/g/n
3G Not built in, support 3G/WCDMA dongle
Earphone Interface 3.5mm
Battery 3700MAh
Product Size 189 x 123 x 9mm
Product Weight 313g

Extend Port 1 x TF card port
1 x MINI USB port; 1 x MINI HDMI port
1 x 3.5mm earphone port

Package Weight 704g
Package Including 1 x Charger; 1 x Earphone
1 x USB cable; 1 x HDMI cable; 1 x OTG cable

Овор хэмжээний хувьд их хөнгөхөн, жижиг, гарын алганд багтахаар их зүгээр санагдав.

Процессорын хувьд мэдээж ARM (1.5ghz ARM Cortex A8 with a MALI400 GPU), хайрцаг дээрээ Many Core гэж бичсэн байгаа хэдий ч яг үнэндээ бол нэг цөмтэй, CPU болон GPU-гаа нэгтгэснийгээ тэгж хэлээд байх шиг байгаа юм (Allwinner A10).







Дэлгэцийн хувьд зураг, видеог тод, 1024x600 нягтралтайгаар нэлээн сайн харуулж байна. Дэлгэцийн гар хуруунд хариу өгөх нь мэдээж яаж iPad энэ тэрийг гүйцэхэв, гэхдээ олон хүрэлт мэдэрдэг дэлгэцтэй юм. Видео форматын хувьд mkv гэх мэт төрөл бүрийнхийг мэдээж дэмжиж байлаа.



Нэг "НО" олж харсан нь дэлгэц эхэлж ажиллаж байх үедээ дундуураа хуваагдсан юм шигээр харагдаж байлаа. Зургаас миний юу гэх гээд байгааг хараарай. Хэсэг ажилласны дараагаар (бодвол халаад ирэхээрээ) тэр хуваагдал арилж байв. Энэ магадгүй үйлдвэрлэлийн согог байж мэдэх юм.



Батарейны хувьд тийм ч сайнгүй юм шиг санагдлаа. Овор хэмжээний хувьд жижиг болохоор батарейны хэмжээ ч багасах нь мэдээж. Нэг кино тоглуулж үзээд хэр батарейтайг шалгах санаа байна.

Нэг таалагдсан юм нь USB Host горимыг дэмждэг эд байна. Энэ нь юу гэхээр USB флэш мэтийг шууд залгаад доторх руу нь хандаж болно. Кино USB флэшээс шууд тоглуулж үзэв.

Оролт, гаралтын хувьд HDMI, MicroSD, USB төхөөрөмжүүд дэмждэг нь таалагдав. Шууд HDMI кабел зурагт руугаа залгаад үзэж болох нь. Бас 3G dongle дэмжинэ гэж байгаа их эд.

Тоглоомын хувьд Ууртай шувуунууд тоглож үзэхэд сайхан л ажиллаж байна. Ганц нэг машины уралдаантай тоглоом тоглож үзэх гэсэн боловч сайн болсонгүй.

Мэдээж гол онцлох юм нь үйлдлийн системийн хувьд Андройдын Зайрмагтай хавчуурга 4.0.1-тэй ирсэн явдал юм. Гэвч анх ирсэн тэр систем дээр зарим зүйлс нь ажиллахгүй байх, алдаа заах гэх мэт гажигтай байхаар нь root хийсэн Зайрмагтай хавчуургын дараагийн хувилбар 4.0.3 суулгаснаар Зах зээлийн програм нэмэгдэж алдаа заан ажиллахгүй байсан үзэгдлүүд арилах шиг боллоо.
Хөгжүүлэгчийн хувьд харин туршилт хийж болохуйц боломжийн систем мэт санагдав. Ялангуяа USB Host горимыг ашиглан автоматжуулалттай холбоотой зүйлс хийж болох юм.

Одоогоор иймэрхүү сэтгэгдэл төрлөө. Үнийн хувьд хямд, дэлгэц нь гайгүй сайн нягтралтай, зайрмагтай хавчуурга бүхий андройд үйлдлийн системтэй, оролт гаралт арвинтай нь илүүтэй таалагдсан нь энэ болой.

8 comments:

  1. hi?
    nadad tuslaach jil hagasiin umnu nokia n900 avsan yum. ter uyed ih olon nemelt bolomjtoi utas gej bodood avsan chin yamar ch shine app ene ter baihgui odoo zugeer l yaridag 1G BOLJ HUVIRLAA. YAAVAL DEER VE? sudlaad shine yum bval helj uguuch. delegrengui bval ih zugeerbn. bayarlalaa

    ReplyDelete
    Replies
    1. Nokia юу? хэхэ, яг ямар зорилгоор ашиглахаас хамаарах байх даа. Зүгээр ярих бол Нокиа ч сайн шүү. Хэрэв хөгжүүлэлт энэ тэр хийх гэж байгаа бол андройд утас юм уу ифон авсан нь дээр байхаа.

      Delete
  2. Энэ хужаа нар нээрээ хийхгүй юм байхгүй шүү. Юуг л бол юуг дууриаж хийнэ. Гэхдээ хөрш байгаа бидний хувьд ашигтай л даа. Тэр сүүлийн үеийн мүеийн программ тоглоом апп энтр нь ажиллаж байвал ч....., бас хөгжиж л байна. Энэ таблет сургуулийн хүүхдүүд л байж баймаар эд байна. Хичээлээ энэ дээрээ шивж янзалчихаад л шууд флашаа залгаж хуулж авч хэвлэчихээд л хэ хэ.

    ReplyDelete
  3. сайн уу ? нэг юм асуухгүй өнгөрч чадахгүйнээ
    би бас нэг иймэрдүү 7 инчийн андройд таблет бэлгэнд авч байсан юм аа, их гүрэн гэж их гүрэн л байдаг болхоор андройт маркет нь хүртэл хятад тэнд нь мань хэд шиг 3 дахьч улсын хүмүүсд зориулсан апп байхгүй нэг бол дан хятад апп суулга үгүй бол хэрэглэхээ боль гэсэн сонголттой үлдээд байсан юм. за хүчиндэж байгаад андройд маркетийн апп-ийг суулгахаар таний бүртгэл дээр андройт бүтээгдэхүүн бүртгэгдээгүй гээд гажигдал анзаарагдсан (миний тэр таблет ба манай нэг найзын HTC CDMA системийн гар утас) энэ маркетийг яаж зөв суулгах эсвэл таарсан зөв андройд үйлдлийн системийг яаж суулгадаг юм бэ ?

    ReplyDelete
    Replies
    1. Зарим таблетуудад зориулаад custom firmware аль эсвэл Англи хувилбар нь байдаг, тэдгээрээс суулгаж үзэх хэрэгтэй. Аль нээлттэй эхийн Cyanogenmod клоныг туршиж үзэх хэрэгтэй байх даа. Маркет програмын хувьд янз бүрийн алдааг нь засчихсан, аль эсвэл хязгаарлалтыг нь аваад хаячихсан бас л custom маркет програм (market fixer etc) байж л байдаг.

      Delete
  4. сайнуу энэ эдийг яаж 4.0.3 тай болгов ажилгааны хувьд хэр бна би бас урд зүгт байна нэг авдаг юмуу гэж бодохын тэхдээ хужаа өөрсдөө 4.0.1 тай ажиллахгүй байна гээл би тэнд нь яаж 4.0.3 болгодог энэ тэрийг нь юу ч мэдэхгүй нээг хүн чадвал дүрс хичээл оруулаад өгж болох уу

    ReplyDelete
    Replies
    1. aааах тийн бас удаан байна гээд бсан тэр нь хэр юм бол өөр дажгүй хямд таблет мэдэхүү

      Delete
    2. Шинэ загвар нь гарсан гэж байна лээ. Дэлгэцийн брэндээ сольсон гэж бичсэнийг уншсан шиг санаж байна.

      http://www.spemall.com/Ainol-Novo7-Aurora-Android-4-0-Tablet-PC-7-0inch-IPS-Capacitive-Screen-8GB-1-2GHz-1GB-RAM_g.html

      Delete